Амж, гэхдээ битгий яар!
Агуулга он сараар
-
▼
2011
(12)
-
▼
January
(12)
- chevrolet-cruze Daewoo-Lacetti
- F1 Korean Grand Prix 2010
- Дөч гаруй үйлдэлтэй бүлэг хулгайчийг баривчилжээ
- Шинэ оны эхээр баруун аймгуудын нутгаар цасан шуур...
- Ам.долларын ханш 2005 оноос хойш анх удаа еврог "д...
- Франц улс «Их-8»-ыг удирдаж эхэллээ
- Алт, газрын тосны үнэ өсөв
- Их ойнууд тохиох 2011 он их ажлын жил байна
- Гадаадын иргэдтэй холбоотой тэмдэгтийн хураамжийн ...
- Зам дээрх эрсдэл
- Bidnii medeh NISSAN-TEANA markiin auto mashiniig s...
- "SINGLE TOWN single world"
-
▼
January
(12)
Бидний тухай
Байнгын зочид
www.biznetwork.mn-д түгээх
www.automarket.mn -д бүтээв. Powered by Blogger.
9:43 PM |
Edit Post
Дөч гаруй үйлдэлтэй бүлэг хулгайчийг баривчилжээ
Сүүлийн жилүүдэд малын хулгайн гэмт хэрэг Хэнтий аймгийн хэмжээнд ихэссэн гэх мэдээ бий. Зөвхөн энэ онд гэхэд арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар 300 орчим хэрэг бүртгэгдээд байгаа аж. Энэ талаар Хэнтий аймгийн цагдаагийн хэлтсийн Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч, дэд хурандаа С.Батжаргалтай уулзаж ярилцсан юм.
-Танай аймгийн хэмжээнд малын хулгайн гэмт хэрэг нэлээд ихэссэн. Үүнтэй тэмцэхийн тулд багагүй ажил зохион ажиллаж байгаа хэдий ч гэмт хэрэг буурахгүй байгаа нь ажиглагддаг?
-Аймгийн хэмжээнд 2010 онд эрүүгийн нөхцөл байдал хүндэрсэн. Үүн дотроос малын хулгайн гэмт хэрэг өссөн. Гарч байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж үзвэл малын хулгайн гэмт хэргийг сүүлийн үед сум багаараа, найз нөхөд, хамаатан саднаараа нийлж үйлдэх явдал газар авч байна. Энэ нь хэргийн илрүүлэлтийг удаашруулж хүндрэл учруулдаг.
Бид бүлэг зохион байгуулалттай үйлдэгдсэн малын хулгайн гэмт хэргийг хулгайн хэлтсийнхэнтэй хамтран илрүүлээд шалгаж байгаа. Үүнд Баян-Овоо, Батноров, Гурванбаян, Өмнөдэлгэр сумдын нутгаас иргэдийн 166 бод, 300 гаруй богийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан. н.Хонгорзул, н.Тэмүүжин, н.Баатар Б.Чулуун, н.Загдпүрэв нарын долоон холбогдогчтой 46 удаагийн үйлдлээр үйлдэгдсэн хэргийг илрүүлээд байна.
-Дээрх хүмүүс малаа хаана, яаж борлуулдаг байсан бэ?
Эд бүгд ах дүү, хамаатан садан найз нөхдүүд. Хулгайлсан малаа автомашин ашиглан Улаанбаатар руу оруулж Г, Б нарын ченжид өгч борлуулдаг байсан нь шалгалтаар тогтоогдоодсон. Эдгээр хүмүүс голдуу бэлчээрээс нь шөнийн цагаар хулгайлаад гэрийнхээ гадаа аваачиж ах, дүү, аав ээжтэйгээ нийлж махлаад, сэвс гүзээ ,шийр арьсыг нь газарт булаад багийн Засаг даргаас бичиг авч хот руу оруулдаг байсан нь тогтоогдсон.
-Дээрх хүмүүсээс гадна бас хэд хэдэн хулгайч нарыг илрүүлсэн гэсэн?
-Дэлгэрхаан, Баянмөнх, Жаргалтхаан сумын нутгаас иргэдийн малыг удаа дараа хулгайлсан Г.Цогтоо, Ш.Батхүү, С.Алтанхуяг, Г.Наранхүү, Г.Эрдэнмөнх, Г.Ганзориг, Ж.Батбаяр нар Хэнтий аймгийг тойрч баруун сумдын нутгаас мал хулгайж Налайхын ченжүүдийг дуудан өгч борлуулдаг байсан нь тогтоогдсон.
-Малын гарал үүсэл, шинжилгээний бичгийг хулгайч нар хаанаас аваад байна вэ?
-Энэ нөхдүүд малын гарал үүслийн бичгийг малын эмчид захиалга өгөөд бэлдүүлчихдэг юм билээ. Тэгээд эмч нь Хэрлэнгийн товчоон дээр бэлэн байлгаж байдаг. Тэндээс бичгээ аваад шууд Улаанбаатар, Налайхад ирж зах дээр борлуулдаг байсан нь тогтоогдоод байна.
-Илрээгүй өөр олон хэрэг бий юу?
-Олон хэргийг илрүүлэхээр шалгаж байгаа. Дээрх хүмүүс автомашин ашиглаж хулгай хийдэг. Мөн хүмүүсийн нүдэнд өртөхгүйн тулд 2-3 удаа машинаа сольдог байсан нь ч тогтоогдсон.
-Хонгорзул гээд байгаа нь эмэгтэй хүн үү?
-Эрэгтэй. Тэр н.Тэмжүүжин, н.Загдпүрэв, н.Баттөмөр нар ах дүү, хамаатан санднууд. Одоогийн байдлаар 160 гаруй мал хулгайлсан. Цаашдаа 46 үйлдлээр 100 орчим мал хулгайлсан гэх мэдээлэл байгаа. Шалгалтаар тогтоогдоод байгаа нь л 46 удаагийн үйлдэл юм.
-Хотоос очиж хулгай хийх тохиолдол байдаг уу?
-Байлгүй яахав. Хэрлэнгийн зүүн чиглэлээс байнгын пост дээр Т.Батулга, Б.Ган-Од гэгч суудлын автомашинтай хулгайчид баригдсан. Эдгээр нөхөд Улаанбаатараас гарч 250 км давхиад шөнө бэлчээрээс нь мал авч газар дээрээ нядлаад орж ирэхэд нь постон дээр илрүүлэн саатуулсан.
-Малын хулгайчдаас тодорхой хэмжээний мөнгө авч байгаа болохоор хураамч бичиг баримт бэлдэж өгч байгаа байх. Хэн гэдэг хүн, энэ үйлдэлдээ одоо хаана шалгагдаж байгаа вэ?
-Мэдээж тодорхой хэмжээний юм авч байгаа л даа. Тэр малын эмч эмэгтэйг Багануурт саатуулан шалгаж байгаа.
-Ченжүүдийг шалгаж байгаа юу?
-Улаанбаатар хотын дээрх нэр бүхий ченжүүдийн хаяг, нэрийг нь тогтоогоод Эрүүгийн цагдаагийн газартай хамтран шалгаж байна.
Шараагийн Батхүү: Тодорхой хэмжээний ял шийтгэл авах л байх(Өмнө нь малын хулгайн хэргээр ял шийтгэгдэж байсан)
-Яагаад дахин дахин бусдын мал хулгайлаад байгаа юм бэ. Урьд нь хоёр удаа ял шийтгэгдсэн ч хүмүүжээгүй байна, тийм үү?
-Энэ удаа би хулгай хийгээгүй. Хүнээс авлагандаа гурван адуу авсан нь хулгайнх байж таараад байцаагдаж байна.
-Хулгайнх гэдгийг нь мэдээгүй юм уу?
-Мэдээгүй, аваад борлуулсан хойноо л мэдсэн.
-Мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад хэлж болоогүй юм уу?
-Завдаагүй юм аа.
-Юун авлага байсан юм бэ?
-Бүрэнгийн III багийн Эрдэнэмөнхөд хавар “Планет-5”-ын сэг өгсөн байсан юм. Оронд нь нэг адуу авах байсан нь хоёр гурав болж өссөн л дөө.
-Сэг юм бол их сайндаа л ганц адуу болмоор юм?
-Бас хоёр дугуй өгсөн л дөө.
-Хөдөлшгүй баримтаар нотлогдсон байхад ингэж худлаа ярихын хэрэг байна уу?
-Үнэндээ энэ удаа хулгай хийгээгүй ээ.
-Өмнө нь хэдэн жилийн ял эдэлсэн бэ?
-Эхлээд таван жилийн ял аваад 3.8 жил суугаад гарсан. Дараа нь 1.8 сартай орж ,1.7 сар суугаад гарсан.
-Одоо ямар ял шийтгэл авах бол?
-Тодорхой хэмжээний ял шийтгэл авах л байх.
-Таны яриад байгаа “Планет-5” чинь зүгээр л халхавч юм биш үү?
-Халхавч биш ээ. Яг л тийм юм болсон.
-Эсвэл таныг буруугүй байхад хэлмэгдүүлээд байна уу. Өөрийгөө өмгөөлөөд ч юм уу, буруугүй гээд хэлэх зүйл байна уу?
-Алга даа.
-Тэгвэл буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэрэг үү?
-Хүлээж байна аа.
Б.Чулуун:Муухай хэрэг хийсэндээ гэмшиж байна
(Малын хулгайч нарm дарамтлуулж хамт хулгай хийдэг байсан)
-Дарамтанд орсон гэж байна. Тэгээд яагаад цагдаагийнханд хэлээгүй юм бэ?
-Тэд нар намайг ална, хядна гээд дарамтлаад байсан болохоор аргагүйн эрхэнд цуг явдаг байсан.
-Таныг зодож байсан уу?
-Хааяа Хонгорзул ганц нэг цохьдог байсан. Цагдаад хэлье гэж боддог ч үнэндээ айгаад байсан юм. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний энэ муухай хэргийг дуулаад ээж маань араас явж байгаад бие нь муудаад одоо аймгийн эмнэлгийн сэхээнд байгаа.
-Хэчнээн удаа хулгай хийсэн бэ?
-Хоёр жилийн дотор хийсэн 40 гаруй үйлдэл байгаа байх.
-Малаа хаанаас авчирдаг байсан юм бэ?
-Голдуу Хурах, аймгийн зүүн хойноос.
-Одоо хэдэн настай вэ, гэр бүлтэй юу?
-28-тай. Энэ жил авгай авсан. Авгай одоо жирэмсэн.
-Дарамтлуулж байгааг чинь ойр дотныхон чинь мэддэг байсан уу?
-Мэдэхгүй. Найз нөхөд л гэж боддог байсан. Заримдаа утсаар ярихаар нь эгчээрээ байхгүй гээд хэлүүлчихээр эгч, дүү нар гайхдаг байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бас дарамталж байсан Хонгорзул нартай намайг уулзуулахгүй биз дээ. Би айж байна.Бүгдийг нь хэлчихсэн болохоор намайг занаж байгаа.
Хонгорзул гэгч нь банк болоод иргэдэд их хэмжээний өртэй гэдгийг Хэнтий аймгийн малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч, ахмад н.Болор-Эрдэнэ хэлж байсан юм.

Labels:
Монгол мэдээ
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment