Амж, гэхдээ битгий яар!
Агуулга он сараар
-
▼
2011
(12)
-
▼
January
(12)
- chevrolet-cruze Daewoo-Lacetti
- F1 Korean Grand Prix 2010
- Дөч гаруй үйлдэлтэй бүлэг хулгайчийг баривчилжээ
- Шинэ оны эхээр баруун аймгуудын нутгаар цасан шуур...
- Ам.долларын ханш 2005 оноос хойш анх удаа еврог "д...
- Франц улс «Их-8»-ыг удирдаж эхэллээ
- Алт, газрын тосны үнэ өсөв
- Их ойнууд тохиох 2011 он их ажлын жил байна
- Гадаадын иргэдтэй холбоотой тэмдэгтийн хураамжийн ...
- Зам дээрх эрсдэл
- Bidnii medeh NISSAN-TEANA markiin auto mashiniig s...
- "SINGLE TOWN single world"
-
▼
January
(12)
Бидний тухай
Байнгын зочид
www.biznetwork.mn-д түгээх
www.automarket.mn -д бүтээв. Powered by Blogger.
9:33 PM |
Edit Post
Ам.долларын ханш 2005 оноос хойш анх удаа еврог "давлаа"
Эх сурвалж : Зууны мэдээ
Евро бүсийн эдийн засгийн уналтыг АНУ-ын Төвбанкнаас хэрэгжүүлж байгаа муу зээлийг батлан даах үйл явц улам гүнзгийрүүлэх нь гэсэн айдас ам.долларын ханшид итгэх иргэдийн итгэлийг "өрдөж" орхижээ. Тиймээс сүүлийн таван жилд анх удаа "ногоон"-ы үнэ еврог давсан байна. Хөрөнгө оруулагчид илүү өндөр өгөөжтэй валютын эрэлд гарсан нь ам.долларын дэлхийн 16 үнэт цаасны 12-ынх нь өмнө өвдөг сөхрөхөд хүргэсэн юм.
Японы иенийн хувьд анх удаа ам.доллартай харьцах ханш нь оргилдоо хүрснээр экспортоос хараат эдийн засгийг нь дөнгөллөө. Тиймээс Засгийн газраас нь болон Төвбанкнаас нь их хэмжээний үндэсний валютыг зах зээлд гаргахаар төлөвлөсөн билээ. Харин өнгөрсөн оны сүүлийн сард гарсан ганц сайн мэдээ нь АНУ-д ажилтай болсон хүний тоо 140 мянгаар нэмэгдэв. "Ам.доллар, еврогийн ханшийн харьцаанаас Европ, АНУ-ын аль нь чухам хүндхэн байдалд орчихоод байгааг илт харж болохоор байна" гэж Торонто дахь Монтреалын банкны үнэт цаасны ахлах трейдэр Файрс Аскари хэлэв.
Энэхүү өсөлтийн цаад шалтгаан нь Европын өрд идэгдсэн хямрал нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийн эрэлтийг нэмэгдэх шалтгаан болсон байна. АНУ-ын Төвбанкнаас хөрөнгийн худалдан авалтыг нэмэгдүүлэхийн тулд эдийн засагт дэмжлэг үзүүлэхээр төлөвлөгөө гаргахаас өмнө энэ бүхэн хэрэгжсэн юм.
Төвбанк юу хийв
2005 оноос хойш анх удаа ам.долларын ханш ийн нэмэгдлээ. Ажилгүйдлийн хэмжээ сүүлийн 26 жилийн хамгийн өндөр төвшинд хүрч, америкчууд хамаг муугийн жишээ болсны дараа тус улсын Төвбанкнаас зах зээлдээ 600 тэрбум ам.доллар гаргахаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-нд мэдэгдсэн юм. Өнгөрсөн онд ам.долларын ханш дэлхийн 16 валютын өмнө ихээр унаж, дунджаар тэдгээрийн ам.доллартай дүйсэн хэмжээ нь 1,33 болж орхилоо. Үүгээр зогсохгүй оны сүүлч гэхэд 6,5 хувиар унажээ. "Оны сүүл гэхэд хөрөнгө оруулагчид нэгэн зэрэг нэг л зүйлд анхаарлаа хандуулсан. Ирландын өрийн сүлжээ нь цаашдаа еврогийн эрэлтийг бууруулна гэж тэд харж байсан" хэмээн Нью-Йоркт төвтэй "Браун бродерс"-ийн үнэт цаасны стратегич Марк МакКормик хэлэв.
Монголд ямар өөрчлөлт гарсан бэ
Хоёр оны зааг дээр Монгол Улсад сайн мэдээ бишгүй л тарлаа. Тавантолгойг ашиглалтад оруулна, Оюутолгойн олборлолтын хугацаа ойртож байна гээд л. Үүнээс санхүүгийн зах зээлтэй холбоотой нэгэн сайн мэдээ нь Төвбанкны валютын нөөц хоёр тэрбум ам.долларт хүрсэн явдал. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур гэхэд ам.долларын ханш унаж байснаа эргэн сэргэсэн. Монголбанкнаас банкуудын санал болгосон бүх валютыг худалдан авсан нь зах зээл дээрх "ногоон"-ы эрэлтийг дэмжсэн байх юм. Өчигдөр 17.10 цагийн байдлаар Монголбанкны цахим хуудаст мэдээлснээр нэг ам.доллар 1257 төгрөгтэй тэнцэж байлаа. Өөрөөр хэлбэл, хоёр сарын өмнөхөөсөө бараг 40 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Labels:
Гадаад мэдээ
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment