singletown-lg.blogspot.com


Website counter

Амж, гэхдээ битгий яар!

Бидний тухай

www.automarket.mn

Байнгын зочид

www.biznetwork.mn-д түгээх

BizNetwork танилууддаа түгээх
www.automarket.mn -д бүтээв. Powered by Blogger.
Шинэ оны эхээр баруун аймгуудын нутгаар цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна
Шинэ оны эхээр цаг агаар тийм ч таатай байхгүй нь ээ. Та бүхэнд өнөөдрийн болон шинэ оны эхний өдрүүдэд цаг агаар ямар байх талаарх мэдээг хүргэе.
Юун түрүүнд шинэ оны эхээр баруун аймгуудын нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурахыг Ус цаг уурын хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.
Арванхоёрдугаар сарын 31-ний 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшиж, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн төв хэсгээр баруунаас бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын саваар 29-34 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын саваар 21-26 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 17-19 градус хүйтэн байна.
2011 оны 01-р сарын 03-ыг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ өдрүүдэд ихэнх хугацаанд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 31,1-нд баруун зүгийн нутгаар, 2-нд нутгийн баруун хагаст цас орж цасан шуурга шуурна. Салхи 31-нд Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Идэр, Тэс Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 21-26 градус, Эхийн голын Баянбүрд болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

0 comments:

Post a Comment

www.automarket.mn