Амж, гэхдээ битгий яар!
Агуулга он сараар
-
▼
2011
(12)
-
▼
January
(12)
- chevrolet-cruze Daewoo-Lacetti
- F1 Korean Grand Prix 2010
- Дөч гаруй үйлдэлтэй бүлэг хулгайчийг баривчилжээ
- Шинэ оны эхээр баруун аймгуудын нутгаар цасан шуур...
- Ам.долларын ханш 2005 оноос хойш анх удаа еврог "д...
- Франц улс «Их-8»-ыг удирдаж эхэллээ
- Алт, газрын тосны үнэ өсөв
- Их ойнууд тохиох 2011 он их ажлын жил байна
- Гадаадын иргэдтэй холбоотой тэмдэгтийн хураамжийн ...
- Зам дээрх эрсдэл
- Bidnii medeh NISSAN-TEANA markiin auto mashiniig s...
- "SINGLE TOWN single world"
-
▼
January
(12)
Бидний тухай
Байнгын зочид
www.biznetwork.mn-д түгээх
www.automarket.mn -д бүтээв. Powered by Blogger.
9:28 PM |
Edit Post
Франц улс «Их-8»-ыг удирдаж эхэллээ
Нэгдүгээр сарын 1-нээс дэлхийн эдийн засгаар тэргүүлэгч орнуудын нэгдэл «Их-8»-ын бүлгийн үйл ажиллагааг Франц улс удирдан чиглүүлж эхэлж байна.
Өнгөрсөн оны сүүлээр Парис «Их-20»-ийг тэргүүлэх болсон билээ. Ийм давхар үүрэг хүлээснээр Франц улсад онцгой хариуцлага ногдож буй юм.
Тус улсын Ерөнхийлөгч Николя Саркози сүүлийн жилүүдийн үйл явдлуудаас шаардлагатай сургамжуудыг авахыг түншүүддээ уриалсан байна. Дэлхийн эдийн засгийн 85 хувь нь ногддог, тэргүүлэгч орнуудыг нэгтгэсэн «Их-20», «Их-8» нь үзэл бодлын лаборатори болох ёстой.
Францын удирдлага хоёр клубын даргын хувиар өнгөрсөн 10 жилийн хүнд хямралд нэрвэгдсэн дэлхийн санхүүгийн тогтолцоог тогтворжуулахад гол хүчин чармайлтаа чиглүүлэхээр төлөвлөжээ.
Тэргүүлэгч орнуудын эдийн засгийн бодлогыг зохицуулахыг Парис тэргүүлэх зорилтуудынхаа нэгээр нэрлэсэн байна. Хоёр том клубын тэргүүлэгчийн хувиар Франц улс ирэх зуны босгон дээр Довиль хотноо «Их-8», 11 дүгээр сард Канн хотноо «Их-20»-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна. Францын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн хэлснээр, тус улс дэлхийн санхүүгийн архитектурыг бүхэлд нь шинэчлэхийг эрмэлзэж байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Довильд болсон Франц-Орос-Германы дээд хэмжээний уулзалт дээр Саркози бат бэх тогтолцооны шинэ үндсийг тавихыг уриалжээ. Тэгэхэд энэ гурван улс хоёр клубын зорилгод хандах хандлагаа уялдуулахаар тохиролцсон байна. Тэрчлэн Парис хүлээх үүргээ түншүүдтэйгээ хуваалцахад бэлэн буйгаа илэрхийлжээ.
Тодруулбал, Францын шинжээчдийн үзэж буйгаар, тус улсыг тэргүүлэх хугацаанд Орос улс жишээ нь «Их-20»-д чухал байр суурь эзэлдэг эрчим хүч, хөдөө аж ахуйн сэдвийг хариуцаж болох юм.
Франц улс «давхар дарга» болж байгаатай холбогдуулан тоймч нар, «Их-8», «Их-20» клубыг Парисын санаачилгаар үүсэн байгуулагдсаныг сануулж байна. Дэлхийн тэргүүлэгч орнуудын клуб байгуулах анхны санааг Валери Жискар д’Эстен БНФУ-ын Ерөнхийлөгч байхдаа дэвшүүлжээ. Эрчим хүчний хямрал болж, инфляц өссөн байх үед тэрбээр Рамбуйе хотод АНУ, Их Британи, Герман, Итали, Японы удирдагчдыг хамгийн чухал асуудлаар «протоколгүй» уулзалт хийхээр урьсан байна. Жилийн дараа тус клубт Канад элсчээ. Дэлхийн хүйтэн дайн дууссанаар тус клубын бүрэлдэхүүнд Орос улсыг эхлээд зочноор урьж, дараа нь бүрэн эрхт гишүүнээ болгосон юм.
«Их-20» клуб Францын одоогийн Ерөнхийлөгчийн саналаар эдийн засгийн хямралын ид үед байгуулагдсан билээ. Саркозигийн төслийн дагуу тус клуб «Их-8»-ын гишүүд, Европын Холбоо, Хятад, Энэтхэг, Австрали, Аргентин, Бразил, Индонез, Мексик, Саудын Арави, ӨАБНУ, Турк, Өмнөд Солонгосыг нэгтгэжээ. «Их-20»-д дэлхийн хүн амын гуравны хоёр нь ногдож байна.

Labels:
Гадаад мэдээ
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment