singletown-lg.blogspot.com


Website counter

Амж, гэхдээ битгий яар!

Бидний тухай

www.automarket.mn

Байнгын зочид

www.biznetwork.mn-д түгээх

BizNetwork танилууддаа түгээх
www.automarket.mn -д бүтээв. Powered by Blogger.
chevrolet-cruze  Daewoo-Lacetti yg ijil mashin bogood solongos ulsad uildwerlej bn.chevrolet-cruze
mashin anu giin zah zeeld exportlogdoj bn.

.chevrolet-cruze









Daewoo-Lacetti






j

2010 - 9 sariin 22-24 nii hoorond bolson omnod solongos ulsiin MOKPO hotod  bolson FORMULA1 iin delhiin avraga shalgaruulah uraldaanii medeeleliig oruullaa,





Fernando Alonso wins Formula 1 Korean Grand Prix 2010

korean grand prix 2010

South Korean Grand Prix 2010 Live Feed at Yeongam F1 Circuit, Korea

Watch Korean Grand Prix 2010 Practice and Qualifying, Race Live Stream at Yeongam Circuit here. The 2010 Korean Grand Prix will be the 17th round of the 2010 Formula 1 season and the first Formula One race to be held in South Korea. It will take place at the Korean International Circuit in Yeongam County, South Jeolla, South Korea on 24 October 2010. Watch Korean Grand Prix Race live stream F1 watch online TV 2010 below.
Korean Grand Prix 2010 Highlights Replay F1

Watch Korean Grand Prix 2010 Replay Video here. The 2010 Korean Grand Prix Formula 1 Race download links will be placed here soon.




Formula 1 Korean Grand Prix 2010 Results


Fernando Alonso wins rain-hit Korean Grand Prix to lead the world championship
Pos No Driver Team Laps Time/Retired Grid Pts
1 8 Fernando Alonso Ferrari 55 Winner 3 25
2 2 Lewis Hamilton McLaren-Mercedes 55 +14.9 secs 4 18
3 7 Felipe Massa Ferrari 55 +30.8 secs 6 15
4 3 Michael Schumacher Mercedes GP 55 +39.6 secs 9 12
5 11 Robert Kubica Renault 55 +47.7 secs 8 10
6 15 Vitantonio Liuzzi Force India-Mercedes 55 +53.5 secs 17 8
7 9 Rubens Barrichello Williams-Cosworth 55 +69.2 secs 10 6
8 23 Kamui Kobayashi BMW Sauber-Ferrari 55 +77.8 secs 12 4
9 22 Nick Heidfeld BMW Sauber-Ferrari 55 +80.1 secs 13 2
10 10 Nico Hulkenberg Williams-Cosworth 55 +80.8 secs 11 1
11 17 Jaime Alguersuari STR-Ferrari 55 +84.1 secs 15
12 1 Jenson Button McLaren-Mercedes 55 +89.9 secs 7
13 19 Heikki Kovalainen Lotus-Cosworth +1 Lap 21
14 21 Bruno Senna HRT-Cosworth +2 Lap 24
15 20 Sakon Yamamoto HRT-Cosworth +2 Lap 23
Ret 14 Adrian Sutil Force India-Mercedes +9 Lap 14
Ret 5 Sebastian Vettel RBR-Renault +10 Lap 1
Ret 12 Vitaly Petrov Renault +16 Lap 20
Ret 24 Timo Glock Virgin-Cosworth +24 Laps 19
Ret 16 Sebastien Buemi STR-Ferrari +25 Laps 16
Ret 25 Lucas di Grassi Virgin-Cosworth +30 Laps 22
Ret 18 Jarno Trulli Lotus-Cosworth +30 Laps 18
Ret 6 Mark Webber RBR-Renault +37 Laps 2
Ret 4 Nico Rosberg Mercedes GP +37 Laps 5
2010 Formula 1 Korean Grand Prix Qualifying Results

Red Bull’s Sebastian Vettel on pole for Korean GP; 2. Webber; 3. Alonso; 4. Hamilton
Pos No Driver Team Q1 Q2 Q3 Laps
1 5 Sebastian Vettel RBR-Renault 1:37.123 1:36.074 1:35.585 19
2 6 Mark Webber RBR-Renault 1:37.373 1:36.039 1:35.659 21
3 8 Fernando Alonso Ferrari 1:37.144 1:36.287 1:35.766 23
4 2 Lewis Hamilton McLaren-Mercedes 1:37.113 1:36.197 1:36.062 20
5 4 Nico Rosberg Mercedes GP 1:37.708 1:36.791 1:36.535 18
6 7 Felipe Massa Ferrari 1:37.515 1:36.169 1:36.571 18
7 1 Jenson Button McLaren-Mercedes 1:38.123 1:37.064 1:36.731 21
8 11 Robert Kubica Renault 1:37.703 1:37.179 1:36.824
9 3 Michael Schumacher Mercedes GP 1:37.980 1:37.077 1:36.950
10 9 Rubens Barrichello Williams-Cosworth 1:38.257 1:37.511 1:36.998
11 10 Nico Hulkenberg Williams-Cosworth 1:38.115 1:37.620
12 23 Kamui Kobayashi BMW Sauber-Ferrari 1:38.429 1:37.643
13 22 Nick Heidfeld BMW Sauber-Ferrari 1:38.171 1:37.715
14 14 Adrian Sutil Force India-Mercedes 1:38.572 1:37.783
15 12 Vitaly Petrov Renault 1:38.174 1:37.799
16 17 Jaime Alguersuari STR-Ferrari 1:38.583 1:37.853
17 16 Sebastien Buemi STR-Ferrari 1:38.621 1:38.594
18 15 Vitantonio Liuzzi Force India-Mercedes 1:38.955
19 18 Jarno Trulli Lotus-Cosworth 1:40.521
20 24 Timo Glock Virgin-Cosworth 1:40.748
21 19 Heikki Kovalainen Lotus-Cosworth 1:41.768
22 25 Lucas di Grassi Virgin-Cosworth 1:42.325
23 20 Sakon Yamamoto HRT-Cosworth 1:42.444
24 21 Bruno Senna HRT-Cosworth 1:43.283
2010 Formula 1 Korean Grand Prix Practice 3 Results

Renault’s Robert Kubica fastest in final practice at Korean GP; 2. Hamilton; 3. Alonso
Pos No Driver Team Time/Retired Gap Laps
1 11 Robert Kubica Renault 1:37.354 15
2 2 Lewis Hamilton McLaren-Mercedes 1:37.402 0.048 16
3 8 Fernando Alonso Ferrari 1:37.426 0.072 15
4 6 Mark Webber RBR-Renault 1:37.441 0.087 13
5 4 Nico Rosberg Mercedes GP 1:37.629 0.275 12
6 7 Felipe Massa Ferrari 1:37.955 0.601 16
7 1 Jenson Button McLaren-Mercedes 1:38.419 1.065 15
8 10 Nico Hulkenberg Williams-Cosworth 1:38.501 1.147 17
9 3 Michael Schumacher Mercedes GP 1:38.630 1.276 12
10 14 Adrian Sutil Force India-Mercedes 1:38.632 1.278 18
11 12 Vitaly Petrov Renault 1:38.668 1.314 14
12 9 Rubens Barrichello Williams-Cosworth 1:38.733 1.379 16
13 16 Sebastien Buemi STR-Ferrari 1:39.058 1.704 21
14 23 Kamui Kobayashi BMW Sauber-Ferrari 1:39.145 1.791 16
15 17 Jaime Alguersuari STR-Ferrari 1:39.159 1.805 21
16 5 Sebastian Vettel RBR-Renault 1:39.780 2.426 9
17 22 Nick Heidfeld BMW Sauber-Ferrari 1:40.289 2.935 17
18 15 Vitantonio Liuzzi Force India-Mercedes 1:41.591 4.237 15
19 18 Jarno Trulli Lotus-Cosworth 1:41.623 4.269 15
20 24 Timo Glock Virgin-Cosworth 1:41.853 4.499 17
21 19 Heikki Kovalainen Lotus-Cosworth 1:42.095 4.741 19
22 25 Lucas di Grassi Virgin-Cosworth 1:43.111 5.757 19
23 21 Bruno Senna HRT-Cosworth 1:43.417 6.063 19
24 20 Sakon Yamamoto HRT-Cosworth 1:43.880 6.526 20
2010 Formula 1 Korean Grand Prix Practice 2 Results

Red Bull’s Mark Webber fastest in Korean GP practice; 2. Fernando Alonso; 3. Lewis Hamilton
Pos No Driver Team Time/Retired Gap Laps
1 6 Mark Webber RBR-Renault 1:37.942
2 8 Fernando Alonso Ferrari 1:38.132 0.190
3 2 Lewis Hamilton McLaren-Mercedes 1:38.279 0.337
4 11 Robert Kubica Renault 1:38.718 0.776
5 1 Jenson Button McLaren-Mercedes 1:38.726 0.784
6 7 Felipe Massa Ferrari 1:38.820 0.878
7 5 Sebastian Vettel RBR-Renault 1:39.204 1.262
8 12 Vitaly Petrov Renault 1:39.267 1.325
9 4 Nico Rosberg Mercedes GP 1:39.268 1.326
10 23 Kamui Kobayashi BMW Sauber-Ferrari 1:39.564 1.622
11 22 Nick Heidfeld BMW Sauber-Ferrari 1:39.588 1.646
12 3 Michael Schumacher Mercedes GP 1:39.598 1.656
13 9 Rubens Barrichello Williams-Cosworth 1:39.812 1.870
14 15 Vitantonio Liuzzi Force India-Mercedes 1:39.881 1.939
15 14 Adrian Sutil Force India-Mercedes 1:39.971 2.029
16 10 Nico Hulkenberg Williams-Cosworth 1:40.478 2.536
17 17 Jaime Alguersuari STR-Ferrari 1:40.578 2.636
18 16 Sebastien Buemi STR-Ferrari 1:40.896 2.954
19 19 Heikki Kovalainen Lotus-Cosworth 1:42.773 4.831
20 18 Jarno Trulli Lotus-Cosworth 1:42.801 4.859
21 24 Timo Glock Virgin-Cosworth 1:43.115 5.173
22 25 Lucas di Grassi Virgin-Cosworth 1:44.039 6.097
23 20 Sakon Yamamoto HRT-Cosworth 1:45.166 7.224
24 21 Bruno Senna HRT-Cosworth 1:46.649 8.707
2010 Formula 1 Korean Grand Prix Practice 1 Results

McLaren’s Lewis Hamilton fastest in Korean Grand Prix practice 1 ahead of Renault’s Robert Kubica.
Pos No Driver Team Time/Retired Gap Laps
1 2 Lewis Hamilton McLaren-Mercedes 1:40.887 15
2 11 Robert Kubica Renault 1:40.968 0.081 18
3 4 Nico Rosberg Mercedes GP 1:41.152 0.265 21
4 5 Sebastian Vettel RBR-Renault 1:41.371 0.484 18
5 1 Jenson Button McLaren-Mercedes 1:41.940 1.053 16
6 3 Michael Schumacher Mercedes GP 1:42.022 1.135 25
7 6 Mark Webber RBR-Renault 1:42.202 1.315 23
8 22 Nick Heidfeld BMW Sauber-Ferrari 1:42.293 1.406 18
9 10 Nico Hulkenberg Williams-Cosworth 1:42.678 1.791 21
10 9 Rubens Barrichello Williams-Cosworth 1:42.883 1.996 23
11 12 Vitaly Petrov Renault 1:42.896 2.009 22
12 7 Felipe Massa Ferrari 1:43.054 2.167 25
13 23 Kamui Kobayashi BMW Sauber-Ferrari 1:43.309 2.422 20
14 14 Adrian Sutil Force India-Mercedes 1:43.602 2.715 18
15 8 Fernando Alonso Ferrari 1:43.928 3.041 21
16 16 Sebastien Buemi STR-Ferrari 1:43.940 3.053 23
17 15 Vitantonio Liuzzi Force India-Mercedes 1:44.887 4.000 21
18 17 Jaime Alguersuari STR-Ferrari 1:45.141 4.254 26
19 24 Timo Glock Virgin-Cosworth 1:45.588 4.701 20
20 25 Jerome d’Ambrosio Virgin-Cosworth 1:46.613 5.726 17
21 19 Heikki Kovalainen Lotus-Cosworth 1:47.115 6.228 22
22 20 Sakon Yamamoto HRT-Cosworth 1:50.347 9.460 29
23 21 Bruno Senna HRT-Cosworth 1:50.821 9.934 15
24 18 Jarno Trulli Lotus-Cosworth 1:51.701 10.814 11

























Дөч гаруй үйлдэлтэй бүлэг хулгайчийг баривчилжээ
Сүүлийн жилүүдэд малын хулгайн гэмт хэрэг Хэнтий аймгийн хэмжээнд ихэссэн гэх мэдээ бий. Зөвхөн энэ онд гэхэд арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар 300 орчим хэрэг бүртгэгдээд байгаа аж. Энэ талаар Хэнтий аймгийн цагдаагийн хэлтсийн Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч, дэд хурандаа С.Батжаргалтай уулзаж ярилцсан юм.

-Танай аймгийн хэмжээнд малын хулгайн гэмт хэрэг нэ­лээд ихэссэн. Үүнтэй тэмцэ­хийн тулд багагүй ажил зо­хион ажиллаж байгаа хэ­дий ч гэмт хэрэг буурахгүй бай­гаа нь ажиглагддаг?

-Аймгийн хэмжээнд 2010 онд эрүүгийн нөхцөл байдал хүндэрсэн. Үүн дотроос малын хулгайн гэмт хэрэг өссөн. Гарч байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж үзвэл малын хулгайн гэмт хэргийг сүүлийн үед сум багаараа, найз нөхөд, хамаатан саднаараа нийлж үйл­дэх явдал газар авч байна. Энэ нь хэргийн илрүүлэлтийг удааш­руулж хүндрэл уч­руулдаг.

Бид бүлэг зохион байгуу­лалт­­тай үйлдэгдсэн малын хул­­гайн гэмт хэргийг хул­гайн хэлтсийнхэнтэй хамт­ран ил­рүү­лээд шалгаж бай­­­­гаа. Үүнд Баян-Овоо, Бат­но­­­ров, Гур­ван­баян, Өмнө­дэл­гэр сумдын нутгаас иргэ­дийн 166 бод, 300 гаруй бо­гийг тээврийн хэрэг­сэл ашиглан хулгайлсан. н.Хон­гор­зул, н.Тэмүүжин, н.Баатар Б.Чулуун, н.Загдпүрэв нарын долоон холбогдогчтой 46 удаа­гийн үйлдлээр үйлдэгдсэн хэр­гийг илрүүлээд байна.

-Дээрх хүмүүс малаа хаана, яаж борлуулдаг байсан бэ?

Эд бүгд ах дүү, хамаатан садан найз нөхдүүд. Хулгайлсан малаа автомашин ашиглан Улаанбаатар руу оруулж Г, Б нарын ченжид өгч борлуулдаг байсан нь шалгалтаар тог­тоог­доодсон. Эдгээр хүмүүс голдуу бэл­чээ­рээс нь шөнийн цагаар хул­гайлаад гэрийнхээ гадаа аваа­чиж ах, дүү, аав ээжтэйгээ нийлж махлаад, сэвс гүзээ ,шийр арьсыг нь газарт булаад ба­­гийн Засаг даргаас бичиг авч хот руу оруулдаг байсан нь тог­тоогд­­сон.

-Дээрх хүмүүсээс гадна бас хэд хэдэн хулгайч нарыг илрүүлсэн гэсэн?

-Дэлгэрхаан, Баянмөнх, Жар­галт­хаан сумын нутгаас иргэ­дийн малыг удаа дараа хул­гайлсан Г.Цогтоо, Ш.Бат­хүү, С.Алтанхуяг, Г.Наран­хүү, Г.Эрдэн­мөнх, Г.Ганзо­риг, Ж.Бат­баяр нар Хэн­тий аймгийг тойрч баруун сум­дын нутгаас мал хулгайж Налай­хын чен­жүү­дийг дуудан өгч бор­луул­даг байсан нь тогтоогд­сон.

-Малын гарал үүсэл, шин­жилгээний бичгийг хул­­гайч нар хаанаас аваад бай­на вэ?

-Энэ нөхдүүд малын гарал үүслийн бичгийг малын эмчид захиалга өгөөд бэлдүүлчихдэг юм билээ. Тэгээд эмч нь Хэрлэнгийн товчоон дээр бэ­лэн байлгаж байдаг. Тэн­дээс бичгээ аваад шууд Улаан­баа­тар, Налайхад ирж зах дээр борлуулдаг байсан нь тог­тоогдоод байна.

-Илрээгүй өөр олон хэрэг бий юу?

-Олон хэргийг илрүүлэхээр шалгаж байгаа. Дээрх хүмүүс автомашин ашиглаж хулгай хийдэг. Мөн хүмүүсийн нүдэнд өртөхгүйн тулд 2-3 удаа машинаа сольдог байсан нь ч тогтоогдсон.

-Хонгорзул гээд байгаа нь эмэгтэй хүн үү?

-Эрэгтэй. Тэр н.Тэмжүүжин, н.Загдпүрэв, н.Баттөмөр нар ах дүү, хамаатан санднууд. Одоо­гийн байдлаар 160 гаруй мал хулгайлсан. Цаашдаа 46 үйлд­­лээр 100 орчим мал хул­гайл­сан гэх мэдээлэл байгаа. Шал­­галтаар тогтоогдоод байгаа нь л 46 удаагийн үйлдэл юм.

-Хотоос очиж хулгай хийх тохиолдол байдаг уу?

-Байлгүй яахав. Хэрлэнгийн зүүн чиглэлээс байнгын пост дээр Т.Батулга, Б.Ган-Од гэгч сууд­лын автомашинтай хул­гай­чид баригдсан. Эдгээр нө­хөд Улаан­баатараас гарч 250 км давхиад шөнө бэлчээрээс нь мал авч газар дээрээ нядлаад орж ирэхэд нь постон дээр илрүүлэн саатуулсан.

-Малын хулгайчдаас то­дорхой хэмжээний мөнгө авч байгаа болохоор хураамч бичиг баримт бэлдэж өгч байгаа байх. Хэн гэдэг хүн, энэ үйлдэлдээ одоо хаана шалгагдаж байгаа вэ?

-Мэдээж тодорхой хэм­жээ­ний юм авч байгаа л даа. Тэр малын эмч эмэгтэйг Багануурт саатуулан шалгаж байгаа.

-Ченжүүдийг шалгаж бай­­гаа юу?

-Улаанбаатар хотын дээрх нэр бүхий ченжүүдийн хаяг, нэрийг нь тогтоогоод Эрүүгийн цагдаагийн газартай хамтран шалгаж байна.

Шараагийн Бат­хүү: Тодор­хой хэмжээний ял шийтгэл авах л байх(Өмнө нь малын хулгайн хэр­гээр ял шийтгэгдэж байсан)

-Яагаад дахин дахин бус­дын мал хулгайлаад бай­гаа юм бэ. Урьд нь хоёр удаа ял шийтгэгдсэн ч хүмүү­жээ­гүй байна, тийм үү?

-Энэ удаа би хулгай хий­гээ­гүй. Хүнээс авлагандаа гур­ван адуу авсан нь хулгайнх байж таараад байцаагдаж байна.

-Хулгайнх гэдгийг нь мэдээгүй юм уу?

-Мэдээгүй, аваад борлуулсан хойноо л мэдсэн.

-Мэдсэн даруйдаа цагдаа­гийн байгууллагад хэлж бо­ло­о­гүй юм уу?

-Завдаагүй юм аа.

-Юун авлага байсан юм бэ?

-Бүрэнгийн III багийн Эрдэ­нэ­мөнхөд хавар “Планет-5”-ын сэг өгсөн байсан юм. Оронд нь нэг адуу авах байсан нь хоёр гу­рав болж өссөн л дөө.

-Сэг юм бол их сайндаа л ганц адуу болмоор юм?

-Бас хоёр дугуй өгсөн л дөө.

-Хөдөлшгүй баримтаар нот­логд­сон байхад ингэж худ­­лаа ярихын хэрэг байна уу?

-Үнэндээ энэ удаа хулгай хийгээ­гүй ээ.

-Өмнө нь хэдэн жилийн ял эдэлсэн бэ?

-Эхлээд таван жилийн ял аваад 3.8 жил суугаад гарсан. Дараа нь 1.8 сартай орж ,1.7 сар суугаад гарсан.

-Одоо ямар ял шийтгэл авах бол?

-Тодорхой хэмжээний ял шийтгэл авах л байх.

-Таны яриад байгаа “Планет-5” чинь зүгээр л халхавч юм биш үү?

-Халхавч биш ээ. Яг л тийм юм болсон.

-Эсвэл таныг буруугүй байхад хэлмэгдүүлээд байна уу. Өөрийгөө өмгөөлөөд ч юм уу, буруугүй гээд хэлэх зүйл байна уу?

-Алга даа.

-Тэгвэл буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэрэг үү?

-Хүлээж байна аа.

Б.Чулуун:Муухай хэрэг хийсэндээ гэмшиж байна

(Малын хулгайч нарm дарамтлуулж хамт хулгай хийдэг байсан)

-Дарамтанд орсон гэж байна. Тэгээд яагаад цагдаа­гийн­ханд хэлээгүй юм бэ?

-Тэд нар намайг ална, хядна гээд дарамтлаад байсан боло­хоор аргагүйн эрхэнд цуг явдаг бай­сан.

-Таныг зодож байсан уу?

-Хааяа Хонгорзул ганц нэг цохьдог байсан. Цагдаад хэлье гэж боддог ч үнэндээ айгаад байсан юм. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний энэ муухай хэргийг дуулаад ээж маань араас явж байгаад бие нь муудаад одоо аймгийн эмнэлгийн сэхээнд байгаа.

-Хэчнээн удаа хулгай хийсэн бэ?

-Хоёр жилийн дотор хийсэн 40 гаруй үйлдэл байгаа байх.

-Малаа хаанаас авчирдаг байсан юм бэ?

-Голдуу Хурах, аймгийн зүүн хойноос.

-Одоо хэдэн настай вэ, гэр бүлтэй юу?

-28-тай. Энэ жил авгай авсан. Авгай одоо жирэмсэн.

-Дарамтлуулж байгааг чинь ойр дотныхон чинь мэддэг байсан уу?

-Мэдэхгүй. Найз нөхөд л гэж боддог байсан. Заримдаа утсаар ярихаар нь эгчээрээ байхгүй гээд хэлүүлчихээр эгч, дүү нар гайхдаг байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бас дарамталж байсан Хонгорзул нартай намайг уулзуулахгүй биз дээ. Би айж байна.Бүгдийг нь хэлчихсэн болохоор намайг за­наж бай­гаа.

Хонгорзул гэгч нь банк бо­­лоод иргэдэд их хэмжээний өр­тэй гэдгийг Хэнтий аймгийн ма­лын хулгайн гэмт хэрэгтэй тэм­цэх тасгийн мөрдөн бай­цаагч, ахмад н.Болор-Эр­дэнэ хэлж байсан юм.
Шинэ оны эхээр баруун аймгуудын нутгаар цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна
Шинэ оны эхээр цаг агаар тийм ч таатай байхгүй нь ээ. Та бүхэнд өнөөдрийн болон шинэ оны эхний өдрүүдэд цаг агаар ямар байх талаарх мэдээг хүргэе.
Юун түрүүнд шинэ оны эхээр баруун аймгуудын нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурахыг Ус цаг уурын хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.
Арванхоёрдугаар сарын 31-ний 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшиж, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн төв хэсгээр баруунаас бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын саваар 29-34 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын саваар 21-26 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 17-19 градус хүйтэн байна.
2011 оны 01-р сарын 03-ыг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ өдрүүдэд ихэнх хугацаанд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 31,1-нд баруун зүгийн нутгаар, 2-нд нутгийн баруун хагаст цас орж цасан шуурга шуурна. Салхи 31-нд Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Идэр, Тэс Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 21-26 градус, Эхийн голын Баянбүрд болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
Ам.долларын ханш 2005 оноос хойш анх удаа еврог "давлаа"
Эх сурвалж : Зууны мэдээ

Евро бүсийн эдийн засгийн уналтыг АНУ-ын Төвбанкнаас хэрэгжүүлж байгаа муу зээлийг батлан даах үйл явц улам гүнзгийрүүлэх нь гэсэн айдас ам.долларын ханшид итгэх иргэдийн итгэлийг "өрдөж" орхижээ. Тиймээс сүүлийн таван жилд анх удаа "ногоон"-ы үнэ еврог давсан байна. Хөрөнгө оруулагчид илүү өндөр өгөөжтэй валютын эрэлд гарсан нь ам.долларын дэлхийн 16 үнэт цаасны 12-ынх нь өмнө өвдөг сөхрөхөд хүргэсэн юм.

Японы иенийн хувьд анх удаа ам.доллартай харьцах ханш нь оргилдоо хүрснээр экспортоос хараат эдийн засгийг нь дөнгөллөө. Тиймээс Засгийн газраас нь болон Төвбанкнаас нь их хэмжээний үндэсний валютыг зах зээлд гаргахаар төлөвлөсөн билээ. Харин өнгөрсөн оны сүүлийн сард гарсан ганц сайн мэдээ нь АНУ-д ажилтай болсон хүний тоо 140 мянгаар нэмэгдэв. "Ам.доллар, еврогийн ханшийн харьцаанаас Европ, АНУ-ын аль нь чухам хүндхэн байдалд орчихоод байгааг илт харж болохоор байна" гэж Торонто дахь Монтреалын банкны үнэт цаасны ахлах трейдэр Файрс Аскари хэлэв.

Энэхүү өсөлтийн цаад шалтгаан нь Европын өрд идэгдсэн хямрал нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийн эрэлтийг нэмэгдэх шалтгаан болсон байна. АНУ-ын Төвбанкнаас хөрөнгийн худалдан авалтыг нэмэгдүүлэхийн тулд эдийн засагт дэмжлэг үзүүлэхээр төлөвлөгөө гаргахаас өмнө энэ бүхэн хэрэгжсэн юм.

Төвбанк юу хийв
2005 оноос хойш анх удаа ам.долларын ханш ийн нэмэгдлээ. Ажилгүйдлийн хэмжээ сүүлийн 26 жилийн хамгийн өндөр төвшинд хүрч, америкчууд хамаг муугийн жишээ болсны дараа тус улсын Төвбанкнаас зах зээлдээ 600 тэрбум ам.доллар гаргахаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-нд мэдэгдсэн юм. Өнгөрсөн онд ам.долларын ханш дэлхийн 16 валютын өмнө ихээр унаж, дунджаар тэдгээрийн ам.доллартай дүйсэн хэмжээ нь 1,33 болж орхилоо. Үүгээр зогсохгүй оны сүүлч гэхэд 6,5 хувиар унажээ. "Оны сүүл гэхэд хөрөнгө оруулагчид нэгэн зэрэг нэг л зүйлд анхаарлаа хандуулсан. Ирландын өрийн сүлжээ нь цаашдаа еврогийн эрэлтийг бууруулна гэж тэд харж байсан" хэмээн Нью-Йоркт төвтэй "Браун бродерс"-ийн үнэт цаасны стратегич Марк МакКормик хэлэв.

Монголд ямар өөрчлөлт гарсан бэ
Хоёр оны зааг дээр Монгол Улсад сайн мэдээ бишгүй л тарлаа. Тавантолгойг ашиглалтад оруулна, Оюутолгойн олборлолтын хугацаа ойртож байна гээд л. Үүнээс санхүүгийн зах зээлтэй холбоотой нэгэн сайн мэдээ нь Төвбанкны валютын нөөц хоёр тэрбум ам.долларт хүрсэн явдал. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур гэхэд ам.долларын ханш унаж байснаа эргэн сэргэсэн. Монголбанкнаас банкуудын санал болгосон бүх валютыг худалдан авсан нь зах зээл дээрх "ногоон"-ы эрэлтийг дэмжсэн байх юм. Өчигдөр 17.10 цагийн байдлаар Монголбанкны цахим хуудаст мэдээлснээр нэг ам.доллар 1257 төгрөгтэй тэнцэж байлаа. Өөрөөр хэлбэл, хоёр сарын өмнөхөөсөө бараг 40 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Франц улс «Их-8»-ыг удирдаж эхэллээ
Нэгдүгээр сарын 1-нээс дэлхийн эдийн засгаар тэргүүлэгч орнуудын нэгдэл «Их-8»-ын бүлгийн үйл ажиллагааг Франц улс удирдан чиглүүлж эхэлж байна.

Өнгөрсөн оны сүүлээр Парис «Их-20»-ийг тэргүүлэх болсон билээ. Ийм давхар үүрэг хүлээснээр Франц улсад онцгой хариуцлага ногдож буй юм.

Тус улсын Ерөнхийлөгч Николя Саркози сүүлийн жилүүдийн үйл явдлуудаас шаардлагатай сургамжуудыг авахыг түншүүддээ уриалсан байна. Дэлхийн эдийн засгийн 85 хувь нь ногддог, тэргүүлэгч орнуудыг нэгтгэсэн «Их-20», «Их-8» нь үзэл бодлын лаборатори болох ёстой.

Францын удирдлага хоёр клубын даргын хувиар өнгөрсөн 10 жилийн хүнд хямралд нэрвэгдсэн дэлхийн санхүүгийн тогтолцоог тогтворжуулахад гол хүчин чармайлтаа чиглүүлэхээр төлөвлөжээ.

Тэргүүлэгч орнуудын эдийн засгийн бодлогыг зохицуулахыг Парис тэргүүлэх зорилтуудынхаа нэгээр нэрлэсэн байна. Хоёр том клубын тэргүүлэгчийн хувиар Франц улс ирэх зуны босгон дээр Довиль хотноо «Их-8», 11 дүгээр сард Канн хотноо «Их-20»-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна. Францын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн хэлснээр, тус улс дэлхийн санхүүгийн архитектурыг бүхэлд нь шинэчлэхийг эрмэлзэж байна.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Довильд болсон Франц-Орос-Германы дээд хэмжээний уулзалт дээр Саркози бат бэх тогтолцооны шинэ үндсийг тавихыг уриалжээ. Тэгэхэд энэ гурван улс хоёр клубын зорилгод хандах хандлагаа уялдуулахаар тохиролцсон байна. Тэрчлэн Парис хүлээх үүргээ түншүүдтэйгээ хуваалцахад бэлэн буйгаа илэрхийлжээ.

Тодруулбал, Францын шинжээчдийн үзэж буйгаар, тус улсыг тэргүүлэх хугацаанд Орос улс жишээ нь «Их-20»-д чухал байр суурь эзэлдэг эрчим хүч, хөдөө аж ахуйн сэдвийг хариуцаж болох юм.

Франц улс «давхар дарга» болж байгаатай холбогдуулан тоймч нар, «Их-8», «Их-20» клубыг Парисын санаачилгаар үүсэн байгуулагдсаныг сануулж байна. Дэлхийн тэргүүлэгч орнуудын клуб байгуулах анхны санааг Валери Жискар д’Эстен БНФУ-ын Ерөнхийлөгч байхдаа дэвшүүлжээ. Эрчим хүчний хямрал болж, инфляц өссөн байх үед тэрбээр Рамбуйе хотод АНУ, Их Британи, Герман, Итали, Японы удирдагчдыг хамгийн чухал асуудлаар «протоколгүй» уулзалт хийхээр урьсан байна. Жилийн дараа тус клубт Канад элсчээ. Дэлхийн хүйтэн дайн дууссанаар тус клубын бүрэлдэхүүнд Орос улсыг эхлээд зочноор урьж, дараа нь бүрэн эрхт гишүүнээ болгосон юм.

«Их-20» клуб Францын одоогийн Ерөнхийлөгчийн саналаар эдийн засгийн хямралын ид үед байгуулагдсан билээ. Саркозигийн төслийн дагуу тус клуб «Их-8»-ын гишүүд, Европын Холбоо, Хятад, Энэтхэг, Австрали, Аргентин, Бразил, Индонез, Мексик, Саудын Арави, ӨАБНУ, Турк, Өмнөд Солонгосыг нэгтгэжээ. «Их-20»-д дэлхийн хүн амын гуравны хоёр нь ногдож байна.
Алт, газрын тосны үнэ өсөв
Нью-Йоркийн бирж дээр алтны үнэ бага зэрэг нэмэгдэн хоёрдугаар сард нийлүүлэх нэг унц алтны үнэ 22,7 доллароор өсч, 1,405,6 доллар болжээ.
Түүнчлэн үнэт металлын нэг мөнгөний үнэ нэмэгдсэн байна. Хоёрдугаар сард нийлүүлэх мөнгөний үнэ 3,7 хувиар өсч, нэг унц мөнгө 30.323 доллар хүрчээ.
Үүнээс гадна долларын ханш ялимгүй буурснаар газрын тосны үнэ өсөхөд нөлөөлжээ. Түүнчлэн Европ болон Америкийн зүүн нутгийг хамарсан цасан шуурганы улмаас газрын тосон бүтээгдэхүүний эрэлт их байгаа нь мөн үнэ өсөх хүчин зүйл болж байгаа юм. Нью-Йоркийн бирж дээр хоёрдугаар сард нийлүүлэх цайвар газрын тосны үнэ 49 центээр өсч, нэг торх газрын тос 91.49 доллар болжээ.
Их ойнууд тохиох 2011 он их ажлын жил байна
2011-01-03 10:06:23

2010 оны хуанли амжилт бvтээл, алдаа оноотойгоо эвхэгдэн, шинэ оны цав цагаахан хуудас нээгдлээ. Алдаа эндлээ гээж, зєвхєн амжилт ололтоор тэр цагаахан хуудсыг дvvргэхээр бид
тэмvvлж байна. Хуучин, шинэ оны зааг хэн бvхэнд єєрийгєє дvгнэх, єнгєрснєє эргэцvvлэх боломж олгож, амьдралын дараагийн урсгал єєд итгэлтэй алхах урам зориг нэмдэг билээ. Улс орны ерєнхий тєлєв ч єєдрєг амжилт, єрнvvн итгэлтэйгээр шинэ онтой золголоо.

Тєр, засгийн ажил алба, бодлого зорилт урагшилдгаараа урагшилж, амьдралаас урган гарсан асуудал бvрийн ард гарахаар хичээн чармайж байна. Хамтарсан Засгийн газрын хувьд анх байгуулагдахдаа тавьсан зорилтоо хэр биелvvлснээ дvгнэж, цэгнэх барианы ємнєх жил. Засгийн газар ард тvмнийхээ амьдралын чанарыг ахиулах бодлого хэрэгжvvлэхээ удаа дараа илэрхийлж, энэ жилийг Хєдєлмєр эрхлэлтийг нэмэгдvvлэх жил болгон зарлав. Нийтээр нь халамжлах бодлогоос тєр татгалзаж эхэлсний илэрхийлэп энэ байх. "Сонгуулийн ємнєх жил"-д ажил хийхэд бэрх гэсэн сэтгэхуй бий ч хамтарсан Засгийн газар юуны тєлєє хамтарснаа дахин нэг нягталж, улам сайн ажиллах vvрэг цаг хугацааны шахалтаар оногдож байна. Оюутолгойн их бvтээн байгуулалт vргэлжилж. Тавантолгойг хєдєлгєх галт тэрэг хєдєлнє. Эрдэнэсийн сангаа эрдэнэт хvнийхээ амьдралыг тэтгэх vндэс болгох ажил улам эрчтэй, бодитой байх он гарч байна. Уул уурхайн бvтээн байгуулалт, дэд бvтцийн том тєслvvдийг дагасан ажлын байрны єсєлт хурдацтай нэмэгдэж, цалин орлогын хэмжээ ч тогтсон жишгийг эвдэх болов.

Энэ жил эдийн засаг тэлж, энэ хэрээр хєрєнгє оруулалт нэмэгдэнэ гэж эдийн засагчид vзжээ. Дэлхийн эдийн засаг сэргэнэ гэсэн таатай дvгнэлттэй зэрэгцээд Монголын Засгийн газар ч, компаниуд ч дэлхийн зах зээлээс мєнгє босгож, єрсєлдєх чадвараа дээшлvvлэх зорилтоо энэ онд нэг алхмаар ахиулах болов уу. Ямар ч байсан хойтон єдийд Монголын эдийн засагт ахицтай олон зvйл єєрчлєгдсєн байж, тэр хэрээр монголчууд бидний амьдрал сайжирсан байх єєдрєг зураглал тодорч байна.

Сонгуулийн ємнєх жил учраас улстєрийн намуудын vйл ажиллагаа идэвхжинэ. Гэхдээ улстєржлєє гээд улсаа донсолгож болохгvйг эрхэм улстєрчид мэдэж байгаа гэдэгт найдна.

2011 онд тvvхт ойнууд давхцах нь бидний эх оронч vзлийг огшоож, омгорхол бахархлыг тєрvvлж байна. Их Монгол улс байгуулагдсаны 805, 1911 онд тусгаар тогтнолоо олж авсны 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн их ой тохиож, их тvvхээрээ бахархах, эерvv сайхныг нь энэ цаг vедээ шингээн vргэлжлvvлэх боломж олдож байна.

Мєн Монгол Ардын Нам 90 жилийн ойтойгоо золгоно. Улс орны нэн шинэ тvvхийн нэгэн зуунтай зэрэгцэх энэ ойд Ардын намынхан шинэчлэл, манлайллаар бэлэг барихаар ажиллаж байна.
Туурга тусгаар улсын ой болгон утга учиртай байдаг. Тэгвэл нэгэн цагт улсаа тусгаар тогтнуулж, хvн ардынхаа эрх чєлєєт амьдралыг авчирсан улстєрийн намын ой тvvнээс ч дутахгvй утга учиртай байх нь тодорхой.

Ой бvрийн их цэнгэл баярын ард омогшил бахархал дэвэрч, олон улсад Монголын нэр олонтаа дуурсах байх аа. Хамгийн гол нь 2011 он монгол хvн бvрийн амьдралд гэрэл гэгээ нэмэх болтугай. Их ойнууд давхцах ч их ажлын жил байхыг Засгийн газар зарлав. Ерєнхий сайд С.Батболдын хэлдэгчлэн "Бид хамтдаа чадна аа".
Гадаадын иргэдтэй холбоотой тэмдэгтийн хураамжийн хэмжээ єєрчлєгдлєє
2011-01-03 17:05:39

Єнгєрсєн оны 11-р сарын 25-ны єдєр Улсын их хурлаар “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай “ хууль батлагдан 2011 оны 1-р сарын 01-ны єдрєєс эхлэн даган мєрдєж байгаа билээ.
Энэ хуулинд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын vйл ажиллагаатай холбоотой тэмдэгтийн хураамжийн хэмжээ нэмэгдсэн байна.

Тухайлбал, Монгол улсад албан болон хувийн хэргээр оршин суух зєвшєєрєл олгоход 60.000, гадаадын иргэнд визийн зєвшєєрєл олгоход 6000, визийн хугацааг 7 хоногоор сунгахад 27500 тєгрєг нэг удаагийн орох буюу гарах-орох виз олгоход 50000, хоёр удаагийн орох буюу гарах-орох виз олгоход 72500, зургаан сар хvртлэх хугацааны олон удаагийн виз олгох 110.000, зургаан сараас нэг жил хvртэлх хугацаагаар олон удаагийн виз олгоход 215.000, Монгол улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харяаллаа сэргээн тогтоох хvсэлтийг хянан шийдвэрлэхэд 55000, харьяалалгvй хvнд гадаадад зорчих vнэмлэх олгох, vнэмлэхний хугацааг сунгахад 12000 тєгрєг тєлєх гэх мэтчилэн 30 гаруй vйлчилгээнд бага зэрэг нэмэгдсэн vнийн єєрчлєлт гарчээ.

Шинээр мєрдєгдєж байгаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар ямар єєрчлєлт орсныг та Legalinfo.mn болон immigration.mn сайтаас бvрэн эхээр нь харах боломжтой юм байна.
Зам дээрх эрсдэл

Эх сурвалж:   www.MongolNews.mn Д.Жаргалсайхан
2011.01.12
Хүн төрөлхтөн гарч болох бүх төрлийн гарз хохирлоос урьдчилан сэргийлэх, нэгэнт гарчихсан бол учирсан хохиролоо багасгах, нөхөн бүтээх талаар одоогоор бодож олоод байгаа ганцхан арга бол даатгал. Амь нас, эд хөрөнгө бусад үнэтэй гэсэн бүхнээ учирч болох бүх төрлийн эрсдэл, түүний дотор гал, усны болон байгалийн бусад гамшиг, өөрийн болон хөндлөнгийн этгээдийн санаатай болон санаатай бус бүх үйлдлээс гарч болох эрсдэлээс хамгаалан, даатгуулж жил бүр тодорхой хураамж төлж, тэр даатгалыг авдаг.
Жишээ нь, танд эрүүл мэндийн даатгалыг төр засаг заавал хийлгэхийг шаарддаг, таныг хүссэн хүсээгүй цалин дээрээс чинь суутгаад авчихна. Харин бүх насаараа төлсөн энэ хураамжаа олонх хүн, ялангуяа өвчин эмгэг хүрдэггүй хүмүүс хэзээ ч мэдрэхгүй өнгөрнө. Улс энэ хураамжийн тодорхой хэсгийг иргэдээ өвчлүүлэхгүй байхад буюу урьдчилан сэргийлэхэд зориулах ёстой. Харин эрүүл мэндийхээс бусад бүх эрсдлийг хувийн хэвшлийн даатгалын компаниуд зохион байгуулдаг. Ер нь төрөөс зохицуулах боломжгүй, төр зохицуулах ч шаардлагагүй үлдсэн бүх эрсдлийн удирдлагыг тэдгээр даатгалын компаниуд хийдэг. Даатгалын олон янзын бүтээгдэхүүн байдгаас зөвхөн автын буюу суудлын машинтай холбоотой даатгалын тухай энэ удаа ярилцъя. Тэгээд ч автомашины осол, зөрчил нь учруулж байгаа гарз, хохирлоороо Улаанбаатар хотын гамшигт агаарын бохирдолтой дүйцэхүйц болсныг хүн бүр хүлээн зөвшөөрнө.
Дэлхийн олон оронд автомашины залуурын ард суухаасаа өмнө, хүн бүр гуравдагч этгээдийн хохирлын даатгалтай байхыг хуулиараа шаарддаг. Тийм даатгалгүйгээр автомашин барьсан бол хуулийн өмнө хариуцлага хүлээнэ гэсэн үг. Энэ бол иргэдийн амь нас, аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах үндсэн үүргээ тухайн орны төр засаг биелүүлж байгаа хэрэг. Харин Монголд бол даатгалыг төр засаг өөрийн бусад үүргүүдийн адил хагас дутуу хийсэн болж, гурилддаг. Хийх ёстой үндсэн ажлаа хийхгүй байж хувийн хэвшил бага зардлаар, илүү өгөөжтэй хийж чадах бүхнийг л хийнэ гээд булаацалдаад байдаг. Монголд автомашины даатгалын ач холбогдолыг нь ойлгодог хүмүүс л даатгуулдаг, харин хүн амын олонх нь автын осол өөрт нь хамаагүй, эсвэл даатгалд итгэдэггүй.
Замын цагдаагийн шахааны даатгалын хэдэн компанид даатгуулсан нэр зүүж, бие биеэ хуурдаг. Автын ослыг нэг нь даатгасан, нөгөө нь даатгуулсан болж хийдэг учир авто ослын учруулсан хохиролд даатгалаас олгож буй нөхөн төлбөр нь гарсан эвдэрлийн засвар үйлчилгээнээс бол өнгө будгийн зардлыг төлөхөд ч хүрдэггүй учир иргэд даатгалыг үл ойшоодог. Хэд хоногийн өмнө туслах замаас нэгэн машин орж ирээд миний машины баруун урд талыг мөргөж орхив. Би замын цагдаа болон өөрийн даатгуулсан компаниа дуудаж, тэд ирээд баахан хэмжилт хийж, зураг аваад, дүүрэг дээр очиж акт тогтоолоо. Төв замаар шулуун явж байгаа машиныг замын гадаад шугамыг 60 см даван орж ирж мөргөсөн гэж нөгөө жолооч буруутайг тогтоолоо. Харин тэр жолооч найзынхаа машиныг барьж явсан, ямар нэг даатгал байхгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ямар ч орлогогүй гэнэ. Миний машиныг даатгалынхан засаж өгөөд дараа нь даатгал өөрийн гарсан зардлаа тэр машины жинхэнэ эзнээс нөхөн төлүүлэхийн тулд шүүх, прокуророор нэг жилийн турш явна.
Машины эзэн өөрийн найзтайгаа тооцоогоо бодно. Энэ ялихгүй осолтой холбоотой бүх үйл ажиллагаа дөрвөн цаг үргэлжилсэн юм. Гэтэл энэ бол Улаанбаатрын зам дээр өдөрт хэдэн арваараа болдог хэвийн үзэгдэл. Хэрэв Улаанбаатар хотын бүх машин, холбогдох даатгалтай бол ямар олон асуудал шийдэгдэх бол оо. Даатгал бол юуны өмнө хариуцлагын тогтолцоо. Жолооч нь хариуцлагагүй бол өөр хүний амь нас, эд хөрөнгийг маш хурдан сүйтгэж чадах хамгийн эрсдэлтэй зэвсэг бол автомашин. Тийм ч учраас энэ зэвсэг, түүнийг ажиллуулагч хоёрыг заавал даатгасан байхыг соёл иргэншилтэй бүх оронд шаарддаг. Австралид гуравдагч талын хохирлыг даатгуулсан байхыг автомашин эзэмшигч бүрээс шаарддаг. Дааталыг зөвшөөрөл бүхий гурван компанийн аль нэгээс сонгон авч, тэр “ногоон” картыг машиныхаа нүүрний шилний баруун дээд талд заавал наасан байх ёстой.
Зарим муж улс нь автомашиныг бүртгэж, дугаар олгохдоо энэ даатгалыг шаарддаг. Харин даатгалын хураамжийн хэмжээг төр засаг нь хатуу хянадаг юм байна. Канадад даатгалын тодорхой үйлчилгээ заавал авах, заримыг нь сонгохыг шаарддаг. Заавал авах даатгал дотор авто ослынх ордог. Герман бүр 1939 онд гуравдагч этгээдийн хохирлын даатгалтай байх хууль гаргасан бөгөөд даатгалын хураамж нь авто машины хэлбэр, жолоочийн дадлага туршлага, бүс нутгийн онцлогоос хамаардаг. Англид түүнээс өмнө, 1930 онд гуравдагч этгээдийн биед хохирол учруулбал хариуцах даатгалтай байх хууль гарган, боловсронгуй болгож иржээ. Эдүгээ энэ хуулиар гуравдагч этгээдийн эрүүл мэндийн хохирлыг барагдуулах төлбөр нь нэг сая паундаас хэтрэхгүй байхаар заажээ. АНУ-ын зарим мужид автомашины дугаар олгохоос өмнө даатгал хийлгэсэн байх хуультай. Ихэнх мужид машины дугаар дээр он, сар тавьдаг бөгөөд 12 сар тутам даатгалаа сунгуулж, авто машины үзлэгээр орж байж дугаараа авдаг.
Жишээ нь Колорадо мужид автомашины техникийн үзлэгийг тодорхой газруудад өдөр бүр хийдэг. Энэ бүх жишээнээс үзвэл автомашины ослын холбоотой даатгал нь хүн бүрт, орлогын түвшин болон нийгмийн байр суурьнаас үл хамааран үйлчилдэг. Үнэхээр ч автомашины осолд жолоочийн орлого, албан тушаал ямар ч хамаагүй. Дээрх улс орон иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалахын төлөө автомашин, жолооч бүрийг гуравдагч талын хохирлын даатгалтай болгон зам дээрх эрсдлийг багасгасны үр дүнд 1000 машинд ногдох ослын тоо үлэмж бага болжээ. Даатгалын орлогоор даатгалын компаниуд хотын захиргаатай хамтран, хотын замын хөдөлгөөнийг боловсронгуй болгох, авто осол гаргахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор тодорхой ажил хийдгийг тэмдэглэх хэрэгтэй. Автозам дээрх эрсдлийг багасгахын тулд бусад оронд шалгарсан аргуудыг Монголд хэрэгжүүлэх цаг нэгэнт иржээ.


Шинэ оны эхний өдөр зам тээврийн ослоор 
таван хүн нас баржээ
2011-01-03 17:01:48

Шинэ оны эхний өдөр буюу 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр орон нутгийн замд хоёр осол гарч, таван хүний алтан амь эрсдсэн харамсалтай хэрэг гарчээ.
Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Хэвтээ-Ухаа гэдэг газарт таван зорчигчтой явсан Mercedes-Benz маркийн 32-32 УБА дугаартай автомашин онхолдож, нэр хаяг тодорхойгүй нэг зорчигч газар дээрээ нас баржээ. Харин жолооч 21 настай Т, зорчигч 39 настай Н нар эмнэлэгт хүргэгдсэн хойноо нас барсан байна.

Уг хэрэг 2011 оны нэгдүгээр сарын 01 ний өдөр 19.30 цагийн орчимд гарсан юм. Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн үзлэг хийж, тус дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Мөн тус өдөр 13.30 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэ сумаас урагшаа 30 км-т Өвөр жанчивлангийн Кабинтай Уул гэдэг газарт Isuzu Bigkhorn маркийн 55-33 УБИ дугаартай автомашин онхолдож, жолооч 39 настай С, зорчигч 43 настай Н нарын 2 хүн нас барсан байна.

Орон нутгийн замд явж буй жолооч нар замынхаа нөхцөл байдалд хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой явахыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.
Bidnii medeh NISSAN-TEANA markiin auto mashiniig solongos ulsiin SAMSUNG motorsiin SM5,SM7 auto mashin bolgon duurailgaj hiisen bn.Haritsuulsaniig hartsgaay. /delgerengui/
Эгшиглэн, Одноо "Яг одоо яамаар байна" энэ шинэ дууг сонсмоор байгаа биз дээ?


Өө бас үзмээр байгаа юм уу?


Илүү олон дуу сонсмоор байна уу? Тэгвэл энд дар даа












www.automarket.mn