Амж, гэхдээ битгий яар!
Агуулга он сараар
-
▼
2011
(12)
-
▼
January
(12)
- chevrolet-cruze Daewoo-Lacetti
- F1 Korean Grand Prix 2010
- Дөч гаруй үйлдэлтэй бүлэг хулгайчийг баривчилжээ
- Шинэ оны эхээр баруун аймгуудын нутгаар цасан шуур...
- Ам.долларын ханш 2005 оноос хойш анх удаа еврог "д...
- Франц улс «Их-8»-ыг удирдаж эхэллээ
- Алт, газрын тосны үнэ өсөв
- Их ойнууд тохиох 2011 он их ажлын жил байна
- Гадаадын иргэдтэй холбоотой тэмдэгтийн хураамжийн ...
- Зам дээрх эрсдэл
- Bidnii medeh NISSAN-TEANA markiin auto mashiniig s...
- "SINGLE TOWN single world"
-
▼
January
(12)
Бидний тухай
Байнгын зочид
www.biznetwork.mn-д түгээх
www.automarket.mn -д бүтээв. Powered by Blogger.
Showing posts with label Гадаад мэдээ. Show all posts

Ам.долларын ханш 2005 оноос хойш анх удаа еврог "давлаа"
Эх сурвалж : Зууны мэдээ
Евро бүсийн эдийн засгийн уналтыг АНУ-ын Төвбанкнаас хэрэгжүүлж байгаа муу зээлийг батлан даах үйл явц улам гүнзгийрүүлэх нь гэсэн айдас ам.долларын ханшид итгэх иргэдийн итгэлийг "өрдөж" орхижээ. Тиймээс сүүлийн таван жилд анх удаа "ногоон"-ы үнэ еврог давсан байна. Хөрөнгө оруулагчид илүү өндөр өгөөжтэй валютын эрэлд гарсан нь ам.долларын дэлхийн 16 үнэт цаасны 12-ынх нь өмнө өвдөг сөхрөхөд хүргэсэн юм.
Японы иенийн хувьд анх удаа ам.доллартай харьцах ханш нь оргилдоо хүрснээр экспортоос хараат эдийн засгийг нь дөнгөллөө. Тиймээс Засгийн газраас нь болон Төвбанкнаас нь их хэмжээний үндэсний валютыг зах зээлд гаргахаар төлөвлөсөн билээ. Харин өнгөрсөн оны сүүлийн сард гарсан ганц сайн мэдээ нь АНУ-д ажилтай болсон хүний тоо 140 мянгаар нэмэгдэв. "Ам.доллар, еврогийн ханшийн харьцаанаас Европ, АНУ-ын аль нь чухам хүндхэн байдалд орчихоод байгааг илт харж болохоор байна" гэж Торонто дахь Монтреалын банкны үнэт цаасны ахлах трейдэр Файрс Аскари хэлэв.
Энэхүү өсөлтийн цаад шалтгаан нь Европын өрд идэгдсэн хямрал нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийн эрэлтийг нэмэгдэх шалтгаан болсон байна. АНУ-ын Төвбанкнаас хөрөнгийн худалдан авалтыг нэмэгдүүлэхийн тулд эдийн засагт дэмжлэг үзүүлэхээр төлөвлөгөө гаргахаас өмнө энэ бүхэн хэрэгжсэн юм.
Төвбанк юу хийв
2005 оноос хойш анх удаа ам.долларын ханш ийн нэмэгдлээ. Ажилгүйдлийн хэмжээ сүүлийн 26 жилийн хамгийн өндөр төвшинд хүрч, америкчууд хамаг муугийн жишээ болсны дараа тус улсын Төвбанкнаас зах зээлдээ 600 тэрбум ам.доллар гаргахаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-нд мэдэгдсэн юм. Өнгөрсөн онд ам.долларын ханш дэлхийн 16 валютын өмнө ихээр унаж, дунджаар тэдгээрийн ам.доллартай дүйсэн хэмжээ нь 1,33 болж орхилоо. Үүгээр зогсохгүй оны сүүлч гэхэд 6,5 хувиар унажээ. "Оны сүүл гэхэд хөрөнгө оруулагчид нэгэн зэрэг нэг л зүйлд анхаарлаа хандуулсан. Ирландын өрийн сүлжээ нь цаашдаа еврогийн эрэлтийг бууруулна гэж тэд харж байсан" хэмээн Нью-Йоркт төвтэй "Браун бродерс"-ийн үнэт цаасны стратегич Марк МакКормик хэлэв.
Монголд ямар өөрчлөлт гарсан бэ
Хоёр оны зааг дээр Монгол Улсад сайн мэдээ бишгүй л тарлаа. Тавантолгойг ашиглалтад оруулна, Оюутолгойн олборлолтын хугацаа ойртож байна гээд л. Үүнээс санхүүгийн зах зээлтэй холбоотой нэгэн сайн мэдээ нь Төвбанкны валютын нөөц хоёр тэрбум ам.долларт хүрсэн явдал. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур гэхэд ам.долларын ханш унаж байснаа эргэн сэргэсэн. Монголбанкнаас банкуудын санал болгосон бүх валютыг худалдан авсан нь зах зээл дээрх "ногоон"-ы эрэлтийг дэмжсэн байх юм. Өчигдөр 17.10 цагийн байдлаар Монголбанкны цахим хуудаст мэдээлснээр нэг ам.доллар 1257 төгрөгтэй тэнцэж байлаа. Өөрөөр хэлбэл, хоёр сарын өмнөхөөсөө бараг 40 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Франц улс «Их-8»-ыг удирдаж эхэллээ
Нэгдүгээр сарын 1-нээс дэлхийн эдийн засгаар тэргүүлэгч орнуудын нэгдэл «Их-8»-ын бүлгийн үйл ажиллагааг Франц улс удирдан чиглүүлж эхэлж байна.
Өнгөрсөн оны сүүлээр Парис «Их-20»-ийг тэргүүлэх болсон билээ. Ийм давхар үүрэг хүлээснээр Франц улсад онцгой хариуцлага ногдож буй юм.
Тус улсын Ерөнхийлөгч Николя Саркози сүүлийн жилүүдийн үйл явдлуудаас шаардлагатай сургамжуудыг авахыг түншүүддээ уриалсан байна. Дэлхийн эдийн засгийн 85 хувь нь ногддог, тэргүүлэгч орнуудыг нэгтгэсэн «Их-20», «Их-8» нь үзэл бодлын лаборатори болох ёстой.
Францын удирдлага хоёр клубын даргын хувиар өнгөрсөн 10 жилийн хүнд хямралд нэрвэгдсэн дэлхийн санхүүгийн тогтолцоог тогтворжуулахад гол хүчин чармайлтаа чиглүүлэхээр төлөвлөжээ.
Тэргүүлэгч орнуудын эдийн засгийн бодлогыг зохицуулахыг Парис тэргүүлэх зорилтуудынхаа нэгээр нэрлэсэн байна. Хоёр том клубын тэргүүлэгчийн хувиар Франц улс ирэх зуны босгон дээр Довиль хотноо «Их-8», 11 дүгээр сард Канн хотноо «Их-20»-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна. Францын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн хэлснээр, тус улс дэлхийн санхүүгийн архитектурыг бүхэлд нь шинэчлэхийг эрмэлзэж байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Довильд болсон Франц-Орос-Германы дээд хэмжээний уулзалт дээр Саркози бат бэх тогтолцооны шинэ үндсийг тавихыг уриалжээ. Тэгэхэд энэ гурван улс хоёр клубын зорилгод хандах хандлагаа уялдуулахаар тохиролцсон байна. Тэрчлэн Парис хүлээх үүргээ түншүүдтэйгээ хуваалцахад бэлэн буйгаа илэрхийлжээ.
Тодруулбал, Францын шинжээчдийн үзэж буйгаар, тус улсыг тэргүүлэх хугацаанд Орос улс жишээ нь «Их-20»-д чухал байр суурь эзэлдэг эрчим хүч, хөдөө аж ахуйн сэдвийг хариуцаж болох юм.
Франц улс «давхар дарга» болж байгаатай холбогдуулан тоймч нар, «Их-8», «Их-20» клубыг Парисын санаачилгаар үүсэн байгуулагдсаныг сануулж байна. Дэлхийн тэргүүлэгч орнуудын клуб байгуулах анхны санааг Валери Жискар д’Эстен БНФУ-ын Ерөнхийлөгч байхдаа дэвшүүлжээ. Эрчим хүчний хямрал болж, инфляц өссөн байх үед тэрбээр Рамбуйе хотод АНУ, Их Британи, Герман, Итали, Японы удирдагчдыг хамгийн чухал асуудлаар «протоколгүй» уулзалт хийхээр урьсан байна. Жилийн дараа тус клубт Канад элсчээ. Дэлхийн хүйтэн дайн дууссанаар тус клубын бүрэлдэхүүнд Орос улсыг эхлээд зочноор урьж, дараа нь бүрэн эрхт гишүүнээ болгосон юм.
«Их-20» клуб Францын одоогийн Ерөнхийлөгчийн саналаар эдийн засгийн хямралын ид үед байгуулагдсан билээ. Саркозигийн төслийн дагуу тус клуб «Их-8»-ын гишүүд, Европын Холбоо, Хятад, Энэтхэг, Австрали, Аргентин, Бразил, Индонез, Мексик, Саудын Арави, ӨАБНУ, Турк, Өмнөд Солонгосыг нэгтгэжээ. «Их-20»-д дэлхийн хүн амын гуравны хоёр нь ногдож байна.

Алт, газрын тосны үнэ өсөв
Нью-Йоркийн бирж дээр алтны үнэ бага зэрэг нэмэгдэн хоёрдугаар сард нийлүүлэх нэг унц алтны үнэ 22,7 доллароор өсч, 1,405,6 доллар болжээ.
Түүнчлэн үнэт металлын нэг мөнгөний үнэ нэмэгдсэн байна. Хоёрдугаар сард нийлүүлэх мөнгөний үнэ 3,7 хувиар өсч, нэг унц мөнгө 30.323 доллар хүрчээ.
Үүнээс гадна долларын ханш ялимгүй буурснаар газрын тосны үнэ өсөхөд нөлөөлжээ. Түүнчлэн Европ болон Америкийн зүүн нутгийг хамарсан цасан шуурганы улмаас газрын тосон бүтээгдэхүүний эрэлт их байгаа нь мөн үнэ өсөх хүчин зүйл болж байгаа юм. Нью-Йоркийн бирж дээр хоёрдугаар сард нийлүүлэх цайвар газрын тосны үнэ 49 центээр өсч, нэг торх газрын тос 91.49 доллар болжээ.

Хамгийн аюулгүй машиныг тодруулжээ
Америкийн төрийн бус байгууллага болох Авто тээврийн аюулгүйн даатгалын хүрээлэнгээс 2011 оны хамгийн аюулгүй автомашины жагсаалтыг гаргажээ.
Зорчигчийн аюулгүйн байдлын хамгийн сайн хангасан автомашиныг шалгаруулахдаа урд, хойд талаас хүчтэй мөргөлтийг хэрхэн тэсвэрлэх туршилт явуулсны үндсэн дээр жагсаалтыг гаргасан байна. 2011 оны хамгийн аюулгүй автомашины жагсаалтыг Hyundai, Kia, Volkswagen, Audi компанийн төмөр хүлэг тэргүүлжээ.
Авто тээврийн аюулгүйн даатгалын хүрээлэн 2011 оны хамгийн аюулгүй автомашиныг шалгаруулахын тулд 66 автомашиныг туршилтад оруулжээ.
Hyundai Motor Corp, Kia Motors Corp, Volkswagen AG, Audi компанийн машин хамгийн их буюу аюулгүй байдлыг хангасан есөн шагнал хүртсэн байна. Үүний араас General Motors Co., Ford Motor Co, Toyota Motor компани найман шагналаар удаалжээ. Зар сурталчилгаанд хамгийн ашигласан автомашинаар Hyundai, Volkswagen компанийн автомашин тодорчээ.

Subscribe to:
Posts (Atom)