singletown-lg.blogspot.com


Website counter

Амж, гэхдээ битгий яар!

Бидний тухай

www.automarket.mn

Байнгын зочид

www.biznetwork.mn-д түгээх

BizNetwork танилууддаа түгээх
www.automarket.mn -д бүтээв. Powered by Blogger.
Тавантолгойгоос тасардаггvй ‘’тавилан’
2011-01-03 12:11:04 , Мэдээний дугаар: #1180501 [ ]

Улс тєрийн болон нийгмийн амьдралд алдарт тавантолгойн асуудал он он дамжин олны анхааралд байсаар л байна. Тодруулбал 2009 он барагдаж, 2010 он эхлэх тэрхэн мєчид
хэвлэл мэдээллийн хэрэгслvvд, ард иргэд бvгд л Тавантолгойн асуудлыг онцолж байсан удаатай. Улмаар 2010 он гарч хvсэн хvлээсэн тавантолгойн асуудал шийдвэрлэгдэх шиг боллоо. Гэвч тєр засгийн гаргасан шийдвэрийг буруушаах хvмvvс олноор бий болж тавантолгойн тавилан буруу замаар ч орж мэдэхийг мэргэжлийн зарим хvмvvс анхааруулж эхлэв. Уг нь 2010 оноос бус 2009 оноос Тавантолгойг анхааралдаа авах нь зєв байсан юм шиг.

Аль 2009 онд Тавантолгойг манайхнаас ємнє гадаадын 11 компани сонирхоод, судлаад, байр сууриа илэрхийлээд, хамтрах хvсэлт энэ тэрээ тавьчихсан юм шvv дээ. Гэвч тухайн vед манайхан Оюутолгой гээд бvх анхаарлаа тийш нь тєвлєрvvлж, Тавантолгойг хойш тавьж явсан. Тухайн vед Оюутолгойн асуудал чухал vедээ буюу гэрээ хэлцэл байгуулах, гарын vсэг зуралцах гээд хэн бvхний анхаарлыг бараг л зуун хувь хандуулж орхисон гэхэд болно. Иймээс л тавантолгойн тавилан хойшлогдож дахин нэг жил хvлээхээс єєр аргагvйд хvрсэн. Удалгvй хvсэн хvлээсэн 2010 он гарч Оюутолгойн асуудал намжиж, Тавантолгой олны анхааралд єртєж эхэллээ. Бас дахиад асуудал.

Тавантолгойн талаар тєрєєс баримтлах бодлого ч vгvй, тєрийн бодлого нь ч тодорхой бус байгааг гэнэт тєр засгийн ноёдууд ухаарч, улмаар бодлого гаргах асуудалтай тулгарлаа. Тэр болтол гадаад дотоодын олон арван компаниуд саналаа тавихыг хойшлуулахаас єєр аргагvй болов. Хэдэн сарын турш дуншсаны эцэст арай хийн тєрєєс баримтлах бодлого энэ тэрээ батлаж дєнгєлєє.

Єнгєрсєн оны эхний хагаст Тавантолгойн талаар тєрєєс баримтлах бодлого, чиглэлээ ерєнхийдєє баталсан гэхэд болно. Тавантолгойг ашиглах асуудлыг Засгийн газар олон ч удаа хуралдан байж, хуулийн тєсєл, тогтоолын тєсєл, гэрээний тєсєл зэргийг боловсруулах vvрэгтэй Ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг ‘’Тавантолгойн нvvрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай’’ УИХ-ын тогтоолын тєсєл, мєн Ашигт малтмалын хуульд нэмэлт єєрчлєлт оруулах тухай хуулийн тєсєл боловсруулах, Хєрєнгє оруулалт болон олборлолтын гэрээний тєсєл, мєн хамгийн гол асуудал болох Тавантолгойн ордод хамтран ажиллаж, хєрєнгє оруулах компанийг сонгох шалгаруулалтын талаар тєсєл боловсруулах зэрэг нэн чухал vvрэгтэй байв.

Улмаар ажлын хэсгийн боловсруулсан тєслvvдийг 2010 оны дєрєвдvгээр сард Засгийн газар хуралдаж хэлэлцсэн юм. Тэдгээр тєслvvдэд хамгийн чухал нэг зvйл бол тєр Тавантолгойн ордыг 100 хувь эзэмшилдээ авах талаар тусгасан байв. Vvн нь ч дэмжигдэж, дээр нь санал зєвлємжийг тусгайлан хуралдаанаараа гаргалаа. Тэр санал зєвлємж нь тєрийн эзэмшилд буй компанийн хувьцааг цаашид Монгол Улсын иргэн, аж ахуй нэгжvvдэд тодорхой хувь хэмжээгээр эзэмшvvлэх юм. Бvр тодруулбал Тавантолгойг эзэмшиж буй тєрийн ємчит ‘’Эрдэнэс Тавантолгой’’ компанийн хувьцааны 10 хувийг ард иргэддээ, дахин 10 хувийг дотоодын аж ахуй нэгж байгууллагуудад, 30 хувийг гадаадад арилжах талаар тусгасан байсан юм. Харин vлдсэн 50 хувийг тєр эзэмшиж байна.

Улмаар уг санал зєвлємжєє тусган удалгvй хуулийн тєслийг УИХ-д єргєн барив. Тавантолгойн ордыг ашиглах үзэл баримтлалыг Засгийн газар зургаадугаар сард гаргасан бол долдугаар сарын эхэнд буюу наадмын өмнөхөн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай тогтоолыг УИХ баталлаа. Тухайн vед Наадмын шахаанд орж Тавантолгойн тавилангаар тоглолоо, дахин vргэлжлvvлэн намрын чуулганаар сайтар хэлэлцэх хэрэгтэй гэх мэт шvvмжлэл дагуулж байсан удаатай. Гэвч єнгєрсєн борооны хойноос цув нємрєєд нэмэргvйн адил юу ч єєрчлєгдєєгvй. Эцэстээ Эрдэс баялаг эрчим хvчний сайд Д.Зоригтыг Тавантолгой, Оюутолгойн асуудалтай холбон ард иргэд болон мэргэжлийн судлаачид, улс тєрчдийн шvvмжлэл хэмжээнээсээ хальж сайдын сэнтийгээс нь огцруулах бичгийг УИХ-ын даргад єргєн барих хvртлээ хvндэрсэнийг та бид мэднэ.

Ийнхvv єнгєрєгч 2010 онд Тавантолгойн тавилан нэг тийш тасарсангvй. Єнєєдєр буюу энэ 2011 онд ч Тавантолгойн тавилан олны анхааралд байх нь. Энэ онд хамтран ажиллах хvсэлтэй, хєрєнгє оруулах санаатай олон арван гадаадын компаниуд саналаа ирvvлнэ. Бас л асуудал ундарна. Тєр засаг харин яаж шийдэх нь vv харж л байя. Хэрэв сайнаар шийдвэрлэж чадахгvй бол ирэх 2012 онд Тавантолгойн тавилан нэг тийш тасраагvй л байх вий.

Circus in Ulaanbaatar


Нийслэлд 2011 онд орон сууцны 7-р хороолол сvндэрлэнэ
2011-01-03 10:03:39 ,

НИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаан болж, нийслэлийн 2011 оны нийгэм эдийн засгийн зорилт, тєсвийг баталлаа.
Нийслэл хот 2011 онд 179,6 тэрбум тєгрєг олж, 152,9 тэрбум тєгрєгийг зарна. Нийслэл 2011 онд 152,9 тэрбум тєгрєг зарахаар баталсан нь энэ оныхоос тавин долоо аравны есөн тэрбум тєгрєгєєр єсч байна. УИХ-аас саяхан баталсан Монгол Улсын 2011 оны тєсвийн тухай хуулиар нийслэлээс улсад тєвлєрvvлэх орлогыг хорин зургаа аравны долоон тэрбум тєгрєгєєр баталж, нийслэлд тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, бvтээн байгуулалтын ажилд зориулан долон есөн тэрбум тєгрєгийн хєрєнгє оруулалтын зардлын эх vvсвэрийн боломж олгосон. Гэвч vнэндээ нийслэл хотын ємнє тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд 790 гаруй тэрбум тєгрєг шаардлагатай тооцоо бий. Тэгэхээр шаардлагатай хєрєнгєний арван хувиар нь ажил хийх болж байна гэсэн vг.

Гэхдээ нийслэлийн тєсєвт томоохон дарамт болдог байсан оюутан, єндєр настан, хєгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврээр зорчих зардлыг хотын нуруун дээрээс авч, тєсєвт тєвлєрvvлэх хэмжээг бууруулж єгсєн нь хотод єрнєх бvтээн байгуулалтын ажилд багагvй нэмэр болох юм. Хотын удирдлагууд тєсвийн энэхvv боломжид дулдуйдан хийх шаардлагатай томоохон ажлуудыг зоригтойгоор эхлvvлэхээр тєсєвтєє суулгасан. Саяхан болж єнгєрсєн Хvн ам, орон сууцны тооллогын урьдчилсан мэдээгээр нийслэлд амьдарч буй иргэдийн жаран хоёр хувь нь гэр хороололд амьдарч байгаа тоо гарсан. Тиймээс гэр хороолын барилгажилтыг хурдтайгаар шийдэхийн тулд энэ удаагийн тєсєвт хорин тэрбум тєгрєгийг долдугаар хороолол барих ажилд зориулахаар тусгасан. Эхний ээлжинд найман зуу гаруй айлыг нvvлгэн шилжvvлж, шугам сvлжээ татах энэхvv ажил нь энэ жилийн зоригтойгоор эхлvvлж буй том тєсєл юм.

Мєн иргэдтэй хамгийн ойр тулж ажилладаг хэсгийн ахлагч нарт олгох урамшууллыг нэмэгдvvлж, сард зуун найм мянган тєгрєг олгохоор болж, vvнд нийтдээ 721 сая, халуунд халж, хvйтэнд хєрч байдаг зам талбайн vйлчлэгч нарын аждын хєлсийг тогтоосон тарифаар олгоход нэг аравны гурван тэрбум, махны нєєц бэлтгэхэд зургаан тэрбум, хот орчмын ногоон бvс, байгаль орчныг хамгаалах, нєхєн сэргээхэд 5,9 тэрбум зарцуулна. Тvvнчлэн тєсєвт байгаагvй зардал болох єнгєрч буй онд нийслэлд бvтээн байгуулсан усан оргилуур, бичил цэцэрлэгvvдийн хавар хєрс сэргээх, ногоон байгууламжийн арчилгааны зардлыг тусгаж єгсєн юм.

0 comments:

Post a Comment

www.automarket.mn